Зөрөөд өнгөрөх Үү, Туслахаар очих Уу,
Яг яах вэ?

Хэн нэгэн гудамжинд гэнэт унавал хүмүүс хэрхэн туслахыг туршиж үзэхээр шийдэн туршилтын бичлэг хийлээ.  Бичлэгийн эхний гучин секунд өнгөрөхөд зөрж өнгөрсөн хүмүүсийн хэн нь ч тусалсангүй. Хэсэг залуус хоорондоо “Андаа, Чи архи уусаар байвал ийм хүн болно” гэж инээлдэн зөрж байна. Хүмүүс яагаад тусалсангүй вэ? гэсэн асуултын мөрийг хөөн энэ нийтлэлийг бүтээлээ.

Өмнө жилийн арванхоёрдугаар сар. 58 настай эрэгтэй Ц барилгын дотор заслын туслах ажил хийчхээд харьж явж байжээ. Улаанбаатар хотын хамгийн их хүн холхидог гудмаас автобусны буудал руу алхаж явах замдаа шилэн хүзүү нь татаж унаад өгчээ. Зорьсон зүгтээ яаран алхсан хүмүүс тоохгүй зөрцгөөж байлаа. Ц-г тоож туслах хүн даанч байсангүй. Ес эхлэх дөхчихсөн, хацар ам хага ташим хүйтэнд доороос хайрах цасан дээр 30-аад минут хэвтсэн байдаг. Цаг хагас хүлээсний эцэст нэгэн бүсгүй ирж, түргэн дуудсанаар эмнэлгийн тусламж авчээ. Хэдийгээр эмнэлгийн тусламж авч чадсан ч гар хуруу нь хөлдөж, хацар нь хайрагдсан байна. Түүнчлэн хүмүүс эрүүл мэндийн шалтгаанаар бие нь өвдөж, гудамжинд унасан олон тохиолдол бий. Тухайн гучаад минутад зөрөн өнгөрсөн 100-аад хүмүүс яагаад тусалсангүй вэ? 

"Бейстендэрийн нөлөө" гэж юу вэ?

  • Бейстендэрийн нөлөө нь нийгмийн сэтгэл зүйн онол бөгөөд хүмүүс олуулаа байх тусмаа тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах магадлал бага гэж үздэг байна. 

Bystander effect нь хүний сэтгэлзүйд суурилсан нэгэн үзэгдэл юм. Энэхүү сонин сэтгэлзүйн үзэгдэл нь Китти Женовезегийн маргаантай хэрэг гарсны дараа олны анхааралд орж, судлаач Жон Дарли болон Бибб Латане нарын хийсэн туршилтуудаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлагдсан.

Хүмүүст “Бейстендэрийн нөлөө” хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа явууллаа. Судалгаанд нийт 121 хүн хамрагджээ. Судалгааг дүгнэвэл, Ихэнх хүн олон нийтийн газар, тэр тусмаа гудамж талбайд ухаан алдсан, унасан хүнийг харж байжээ. “Хэрэв хүн гудмаар явж байхад олон хүн байвал нэгэндээ тусламж үзүүлэх магадлал буурдаг гэж боддог уу?” гэсэн асуултад дараах хариултыг өгчээ. Тэдний 48 хувь нь “Тийм”, 41 хувь нь “Үгүй” гэсэн бол үлдсэн хэсэг нь “Мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгчээ. 

Хэн нэгэн гудамжинд унасан эсвэл хэвтэж байвал ихэнх хүн “Өөр хүн тусална” гэж бодоод туслахаас татгалздаг ажээ. Мөн тухайн гудамж талбайд унасан хүний өнгө үзэмж, өмссөн хувцас тодорхой хэмжээнд нөлөөлдөг болохыг харуулж байна. Ихэнх хүнд “Бейстэндерийн нөлөө”-ний талаарх ойлголт байдаггүй бөгөөд тус нөлөөнд автаж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй байна. 

Баянгол дүүргийн 29-р хорооны цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Т.Анхбаяртай ярилцсан юм. “Манай хороо гурван том зах худалдааны төвтэй учраас түүнийг дагаад орон гэргүй хүмүүс, архины хэт хамааралтай хүмүүс элбэг байдаг. 2025 онд манай хороонд гэнэт бие нь өвдөж ухаан алдан унаад эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байсан хоёр тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэдийг гудамжинд уначихсан байхад хэн ч тоогоогүй байгаа юм. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн ч бай үгүй ч бай цаашдаа хэн нэгэн гудамжинд унасан байвал эмнэлэг, цагдаад яаралтай хандах хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд хүн осгох, хөлдөх эрсдэл өндөр учраас цаг алдалгүй мэдээлдэг байгаарай” гэлээ.

ХҮН ИХТЭЙ ГУДАМЖИНД ГЭНЭТ БИЕ НЬ ӨВДӨӨД УНАСАН Ч ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДАЛГҮЙ НАС БАРСАН ХОЁР ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА.

Дарли ба Латанегийн сонгодог туршилт (1968, АНУ) Бystander effect-ийн үндсэн ойлголтыг тогтоосон туршилт.
Туршилтад оролцогч нэг хүн “асуудалд орсон” хүний дуу хоолойг сонсоно. Ганцаараа байсан оролцогчдын 85% нь тусламж үзүүлэхийг оролдсон. Харин өөр хүмүүс байгаа гэж бодсон оролцогчдын туслах магадлал 31% хүртэл буурсан.
Цааш үзэх
Цааш үзэх
Bystander effect-ийн хамгийн түгээмэл харагддаг жишээ нь автобусны буудал, супермаркет зэрэг олон нийтийн газар байдаг. Олон хүнтэй орчинд ямар нэгэн зүйл тохиолдсон үед хүмүүс шууд үйлдэх магадлал багасч, бүгд хэн нэгэн эхлэхийг хүлээн хойш суудаг. Олон хүнтэй уулзвар дээр гарсан осол нь хүн цөөтэй газарт гарснаас илүү хүнд үр дагавартай байх нь бий.
Энэ нь мөн bystander effect-тэй холбоотой бөгөөд Дарли болон Латане нарын туршилтаар тодорхой тайлбарлагддаг. Тэдний туршилт нь хоёр өрөөнд гурван оролцогчийг байрлуулж хийсэн байдаг. Нэг оролцогчийг ганцааранг нь нэг өрөөнд, бусдыг хамтад нь өөр өрөөнд байрлуулсан. Дотоод нөхцөл байдлыг бий болгохын тулд өрөөнд утаа оруулж туршилтын нөхцөл үүсгэсэн. Ганцаараа байсан хүн бусдаасаа илүү хурдан арга хэмжээ авч эхэлсэн нь тодорхой гарсан. Энэ нь хүмүүс ганцаараа байхдаа болон олон хүний дунд байхдаа огт өөрөөр үйлддэгийг харуулдаг. Хариуцлага мэдрэх байдал болон нөхцөл байдлыг анзаарах чадвар нь хүн ганцаардахад илүү өндөр байдаг тул ийм үед хүн өөрөө шийдвэр гаргах, арга хэмжээ авах хандлагатай болдог.
Цааш үзэх
Bystander Effect хэрхэн үүсдэг вэ?
Latane ба Darley-ийн үзсэнээр, хүмүүс яаралтай нөхцөл байдалд оролцох эсэхээ шийдэхдээ танин мэдэхүй болон зан үйлийн 5 шаттай үйл явцаар дамждаг. Үүнд: 1.Ямар нэг зүйл болж байгааг анзаарах – Нэгэн үйл явдлыг анзаарахад олон хүчин зүйл нөлөөлдөг. 2.Нөхцөл байдлыг яаралтай гэж тайлбарлах – Энэ үед “олноороо үл мэдэх” (pluralistic ignorance) үзэгдэл бий болдог. Тодорхой бус нөхцөлд хүмүүс яг юу болж байгааг мэдэхгүй тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай эсэхэд эргэлзэж, түргэн үйлдэхгүй байдал үүсдэг. 3.Хариуцлага үүрэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөх – Энэ нь “хариуцлага сарних” үзэгдлээс хамаарна. Мөн бид тухайн хүнд туслах ёстой хүн гэж хардаг эсэх, өөрсдийгөө туслах чадвартай гэж үзэх эсэх, хохирогч болон бидний хоорондын харилцаа холбоо зэрэг бусад хүчин зүйл нөлөөлдөг. 4.Ямар хэлбэрээр туслахаа сонгох – Энэ нь шууд тусламж үзүүлэх (жишээ нь, өөрөө очиж туслах) эсвэл шууд бус тусламж (жишээ нь, цагдаа дуудах) байж болно. 5.Үйлдэх – Сонгосон тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлэх.
Цааш үзэх

Хэн нэгэн гудамжинд унасан байвал та яах вэ? Гэсэн асуултын дагуу иргэдээс яриа авлаа. “Bystander effect”-ийн илэрч гарч байгаа хамгийн түгээмэл хэлбэр нь “гудамжинд унасан хэн нэгэн” мэт боловч тусламж хэрэгтэй, аюул тохиолдсон нийгмийн маш олон үзэгдэл  хамаарна. 

Bystander effect нь хүмүүс олон нийтийн дунд байх үед тусламж хэрэгтэй хүнийг анзаарах, эсвэл оролцох

магадлал буурдаг психологиян үзэгдэл гэдгийг олон судалгаа баталдаг. Энэ нь хүний зан үйлийн сул талыг илчилдэг хэдий ч бидэнд хариуцлагаа ухамсарлахын чухлыг сануулдаг. Хэн нэгэн эхэлж, жижигхэн үйлдэл хийснээр бусдын үлгэр дуурайл болж, нөхцөл байдлыг эерэгээр өөрчилж чадна. Тиймээс bystander effect-ийг ойлгож, үүний эсрэг ухамсартайгаар үйлдэх нь нийгмийн аюулгүй байдал, харилцан туслалцааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.